Эв нэгдлийн төрийн дуулал
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас санаачилсан “Эв нэгдлийн төрийн дуулал” төслийн хүрээнд 21 аймгийн гоцлол дуучдыг Үндсэн хуулийн сургалтанд хамруулан Монгол улсын Төрийн дууллыг дуулуулж нийгмийг эв нэгдэлд уриаллаа. Тус төсөлд Архангай аймгаас Б.Минжүүр, Баян-Өлгий аймгаас О.Алтынбек, Баянхонгор аймгаас Р.Болортуяа, Булган аймгаас Г.Долгорсүрэн, Говь-Алтай аймгаас Б.Анхтуяа, Говьсүмбэр аймгаас Н.Гантөгс, Дархан-Уул аймгаас М.Галмандах, Дорноновь аймгаас Д.Анхбаяр, Дорнод аймгаас Болдбаатар, Дундговь аймгаас А.Давааням, Завхан аймгаас Ж.Хишигбат, Орхон аймгаас М.Төгөлдөр, Өвөрхангай аймгаас Г.Түмэн-Өлзий, Өмнөговь аймгаас Б.Амаржаргал, Сүхбаатар аймгаас О.Батболд, Сэлэнгэ аймгаас Б.Цолмон, Төв аймгаас Г.Тэмүүжин, Увс аймгаас И.Оюунмандах, Ховд аймгаас Б.Цогтсайхан, Хөвсгөл аймгаас П.Амарсайхан, Хэнтий аймгаас Э.Ганзолбоо нар тус тус аймгийн дуучдаа төлөөлөн оролцлоо.
Дуучид 2022 оны 11-р сард Улаанбаатар хотноо цуглаж, дуу бичлэгийн “Анир” студид хоолой бичүүлж, Чингис хааны музей үзэж, Төрийн ордонд зочилсон. Тэд 2023 оны 3-р сард дахин Улаанбаатар хотод цуглаж, Үндсэн хуулийн сургалтанд хамрагдаж, Монголын Үндэсний Телевизийн нэвтрүүлэгт оролцсон.
Эв нэгдлийн төрийн дуулал







