Хүний эрхийг хамгаалагч
“Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” иргэдийн хандах газар нь “Иргэдийн шударга шүүх” ТББ. Х.Бат-Ялалт нь 2007 онд анх “Иргэдийн шударга шүүх” ТББ-ыг үүсгэн байгуулж, хууль хяналтын байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаа, шийдвэрээс болж хохирч хэлмэгдсэн иргэдийн гомдлыг хүлээн авч, 15000 гаруй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн байдаг. Арван таван мянга гэдэг тоо нь нэг амьсгаагаар уншигдах зүгээр нэг тоо шиг харагдавч, үүний цаана арван таван мянган айл өрхийн хэдэн хохирогч байх вэ, нэг хохирогчийн яриа, гомдлыг 2-3 цаг бие сэтгэлээрээ мэдрэн сонсож, гарц гаргалгааг хайн олж, тайтгаруулан, зөвхөн хууль зүйн зөвлөгөө өгөх төдийгүй сэтгэл зүйн туслалцааг бас давхар үзүүлсэн гээд бодохоор хэдий хэмжээний цаг хугацаа, сэтгэл зүтгэл гаргасан нь багахан ч атугай ойлгогдох байхаа… “Иргэдийн шударга шүүх” ТББ-д хандагсдын ихэнх нь шүүхийн бүх шатны шийдвэр нь гарчихсан, гомдол гаргах боломжтой хуулийн хугацаа нь өнгөрчихсөн, хэнд хандахаа мэдэхээ больсон, ёстой л “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болсон үедээ ирдэг тул бүгдийнх нь хэрэг маргаанд оролцох боломж тааруу байдаг боловч нийт 3000 гаруй хэрэгт оролцон ажиллаж, 90 гаруй хувийн амжилттай ажилласан байна. Мөн түүнчлэн үл ялих зүйлээр маргалдаж, үл ойлголцсон найз нөхөд, хамаатан садныг эвлэрүүлсэн түүх ч цөөнгүй. Хууль хяналтын байгууллагын илт алдаатай шийдвэр, хууль зөрчсөн үйлдлүүдийг илчилж 250 гаруй хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлж ажилласан. Зарим нэг мэдээллээсээ болж өөрөө ч хэлмэгдсэн түүхтэй. Одоо ч иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хамгаалах ажлаа хийсээр л байна.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВЧ БАЙСАН ЗАРИМ ИРГЭДИЙН ЯРИА
Иргэн Ж.Төрсайханы яриа
Иргэн Ш.Лхагвасүрэнгийн яриа
Иргэн С.Цэнд-Аюушийн яриа
Уран дархан Н.Ихтөрийн яриа
