Skip to content

Хүний эрхийн зөрчлийн мэдээлэгч

“Иргэдийн шударга шүүх” ТББ байгуулагдсан цагаасаа эхлэн хууль хяналтын байгууллагын ажилтнуудын буруутай, хайнга алдаанаас болж хохирсон, хэлмэгдсэн иргэдийн гомдлыг хүлээн авч, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ алдаатай шийдвэр гаргасан, иргэдийг хохироосон, хэлмэгдүүлсэн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын ажилтнуудын талаар олон нийтэд мэдээлж, хэвлэлийн бага хурал хийсээр ирсэн.
Өнөөдрийг хүртэл нийт 250 гаруй удаагийн хэвлэлийн бага хурлаар давхардсан тоогоор 2000 орчим хууль хяналтын байгууллагын ажилтнуудын лдаатай үйлдэл, шийдвэрүүдийг олон нийтэд мэдээлжээ. Хууль хяналтын байгууллагын хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, хүнийг хэлмэгдүүлсэн хохироосон эдгээр үйлдэл, шийдвэрүүд нь мэргэжлийн ур чадвар дутмаг, ажилдаа хайнга хандсан, мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан, ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэх зэрэг олон шалтгаантай. Харамсалтай нь дээрх мэдээллийн мөрөөр алдаа завхрал гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох системгүйгээс удаа дараа мэргэжлийн болон мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан ажилтнууд ч өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байна.

Back To Top