Үндсэн хуулийн дугуйлан төслийн нээлтийн ёслол
“Үндсэн хуулийн дугуйлан” төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхлэхээр болж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2021 оны 11-р сарын 26-ны өдөр Соёлын төв өргөөнөө боллоо. Ёслолын
ажиллагаанд төслийг санаачлагч Х.Бат-Ялалт төслийн товч танилцуулга хийж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэлсэн бөгөөд санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагааны үеэр төслийн хүрээнд бүтээж буй хүүхэлдэйн киноны эхний ангийг үзүүллээ. Үндсэн хуулийн
дугуйлан төсөл нь Улаанбаатар хотын бүх дүүрэг хороодод хэрэгжих юм. Ингэснээр нийслэл хотын иргэд үндсэн хуулийн мэдлэгтэй болж, амралтын өдөр бүрээр дүүрэг, хороодын иргэний танхимд иргэд цуглаж, үндсэн хуулийн талаарх мэдлэгээ тэлэх, хоорондоо хэлэлцэх боломжтой болох юм.
Үндсэн хуулийн дугуйлан төслийн нээлт
Үндсэн хуулийн дугуйлан 1-р анги (71 анги)


