Skip to content

“Хүсэл зорилгоо нэгтгэе!” Үндэсний хөдөлгөөн

Бидний хүсэл Монгол хүн эх орондоо эзний ёсоор тайван, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал билээ. Энэхүү хүслийг биелүүлэх нэг нөхцөл нь бидний цөөхөн Монголчууд өргөн уудам нутагтаа эвтэй найртай амьдрах ёстой, тархай бутархай, эв нэгдэлгүй байх тусам хүчгүйднэ гэж үзсэний үндсэн дээр 2014 онд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас санаачлан олон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, намуудыг хамтран ажиллахыг уриалж, “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулж, 108 ТББ, 3 улс төрийн намтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийг байгуулснаар 2015 оныг “Эв нэгдлийн жил” хэмээн зарлаж, “Хүсэл зорилгоо нэгтгэе” урлагийн тоглолтыг 2014, 2015 онд 2 удаа, “Эв нэгдлийн гүйлт” марафоныг 2015 онд тус тус зохион байгуулж, олон нийтийг эв нэгдэлд уриалжээ.

Back To Top