Үндсэн Хуулийн дугуйлан төслийг орон даяар хэрэгжүүлнэ
Үндсэн Хуулийн дугуйлан төслийг орон даяар хэрэгжүүлнэ
Үндсэн Хуулийн дугуйлан төслийг Улаанбаатар хотод төдийгүй улс орон даяар 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Үүнд:
1. Судалгааны үе. 2019 оноос эхлэн аймгуудаар Үндсэн хуулийн мэдлэг, хэрэглээний талаар тандалт судалгаа хийсэн. Судалгааг иргэд, улстөрийн намын гишүүд, төрийн албан хаагчид, бүх шатны төлөөллийн байгууллагын гишүүд хэмээх 4 хүрээг хамруулан хийсэн. Судалгааны дүнгээр Үндсэн Хуулийг судалгаанд оролцогчдын 90% нь мэддэггүй, 98% нь ашигладаггүй нь илэрсэн. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлан таниулах ажлыг өргөн хүрээтэйгээр хийх шаардлагатай байна гэж үзсэн.
2. 2022 оны 11-р сарын 1-ээс 11-р сарын 25-нд 21 аймгийн Засаг дарга, Иргэдийн Хурлын дарга нартай Үндсэн Хуулийн дугуйлан төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичгийг байгууллаа.
3. Орон нутагт Үндсэн Хуулийн дугуйлан төслийг хэрэгжүүлэх ажлыг 2023 оны 3-р сарын 1-ний өдрөөс Сэлэнгэ аймагт сургалт явуулснаар эхэллээ.
Үндсэн хуулийн дугуйлан төсөл орон нутагт
