Skip to content

“Сахигтун!” Үндэсний хөдөлгөөн

2019 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллах, Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл санааны
дор нэгдэхийг уриалж, Үндсэн Хуулийн уриа үг болох Мэдэгтүн, Сахигтун хэмээх 2 үгийн нэг болох “Сахигтун!”-аар нэрийдсэн үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлсэн. “Сахигтун!” Үндэсний хөдөлгөөнд Гүрэнт Монгол, Монголын Үндэсний Фронт, Ардын фронт, Даяар Монгол хөдөлгөөн, Иргэдийн шударга шүүх, Гал үндэстэн, Монголын худалдаачдын холбоо, Хас Монгол гэх зэрэг 56 иргэний нийгмийн байгууллагууд нэгдэв.
“Сахигтун” Үндэсний хөдөлгөөн нь иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиа мэддэг, сахин мөрддөг болоход уриалах, Үндсэн хуулийн эрхэм зорилгод зааснаар “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” зорилгын дор нэгдэж, хамтран үйл ажиллагаа явуулах зорилготойгоор байгуулагдсан билээ.

Back To Top