Хүний эрхийн зөрчлийн мэдээлэгч
“Иргэдийн шударга шүүх” ТББ байгуулагдсан цагаасаа эхлэн хууль хяналтын байгууллагын ажилтнуудын буруутай, хайнга алдаанаас болж хохирсон, хэлмэгдсэн иргэдийн гомдлыг хүлээн авч, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ алдаатай шийдвэр гаргасан, иргэдийг хохироосон, хэлмэгдүүлсэн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын ажилтнуудын талаар олон нийтэд мэдээлж, хэвлэлийн бага хурал хийсээр ирсэн. Өнөөдрийг хүртэл нийт 250 гаруй удаагийн хэвлэлийн бага хурлаар давхардсан тоогоор 2000 орчим хууль хяналтын…












